-1

НЭЭЛТТЭЙ ШҮҮХ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2017-04-06 00:00:00    |   112

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхээс сум дундын прокурорын газартай хамтран Ханбогд сум, Хайрхан баг, Цагаан хад гэх газарэнэсарын 4-ний өдөр "Нээлттэй шүүх хурал” зохион байгууллаа.

Тус газар нь Өмнөговь аймгийн Ханбогд сумаас 130 км-ын зайд байрлах Гашуун сухайт хилийн боомтын хажууд оршин байрладаг, өдөрт нүүрс болон баяжмал ачсан 80-100 тонн ачаатай том оврын 1000-1500 машин хил нэвтэрч явдаг явуулын хүн ам ихтэй баг юм. Түүнчлэн тээврийн жолооч нар нь хилийн зурвас нэвтэрхэд 3,4 хоног очирлож байж гардаг бөгөөд энэ хугацаандаа Цагаан хад гэх газар гэмт хэрэгт өртөх, олон хоног нойр хоолгүй явах, улмаар ачаа тээвэрлэж байгаа хатуу хучилттай замд зам тээврийн осол гаргах хүний ам эрсдэх зэрэг гэмт хэргийн гаралт эхсэх болсон..

Иймд Хайрхан баг, Цагаанхад гэх газар нүүрс тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл, нүүрс тээврийн жолооч, багийн иргэдийг "Триангле Стар” ХХК-ийн хурлын танхимд шүүхийн нээлттэй байдал, шүүхийн шинэтгэлийг иргэдэд таниулах,.хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гэмт хэрэг, зөрчлөөсурьдчилансэргийлэх, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, иргэний эрх зүйн ухамсар, соёлыг дээшлүүлэх зорилгоор нээлттэй шүүх хуралдаан хийлээ.

Уг шүүх хуралдаанаар С.М д холбогдох 201616010133 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцсэн бөгөөд Ханбогд сум, Хайрхан баг, Цагаанхад гэх газар М нь согтуугаар Ж-г архи унагалаа гэж үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж түүний баруун гуян тус газар хутгалсны улмаас Ж нас барсан хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар тус прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийг нээлттэй шүүх хуралдаанаар дээрхи зүйл ангиар эцэслэн шийдвэрлэж, шийтгэх тогтоол гарсан байна. Эрүүгийн шүүх хуралдаанд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж, шүүгч Г.Солонго, Ц.Урангуа нарын бүрэлдэхүүнтэй, улсын яллагч Т.Баярмаа, шүүгдэгч М, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа, хохирогч Б, түүний өмгөөлөгч Ц.Сайнжаргал, иргэдийн төлөөлөгч Х.Цогнэмэх, нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцлээ.

Ингэж шүүхийн байгууллага прокурорын байгууллагатай хамтарсан нээлттэй шүүх хуралдаан хийснээр гэмт хэргээс урьчдилан сэргийлэх, иргэний эрх зүйн ухамсар соёлыг дээшлүүлэх, мөн шүүхийн нээлттэй байдал, шүүхийн шинэтгэлийг иргэдэд таниулсан үр дүнтэй ажил болсон талаар иргэд хөдөлмөрчид сэтгэл хангалуун байгаа тухай сэтгэгдлээ илэрхийлэн бидний ажилд амжилт хүслээ.

. . .