ДОТООД ХЯНАЛТ-ШАЛГАЛТ, ҮНЭЛГЭЭ ХИЙЛЭЭ.
2017-04-14 00:00:00 | 114Тус шүүх нь ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Д.Баттулга, тамгын газрын дарга Э.Энхтүвшин нарын хамтран баталсан "Шүүхийн захиргааны ажилтаны үйл ажиллагаанд хяналт шалгалт, үнэлгээ хийх ажлын удирдамжийн дагуу энэ сарын 4-14-ны хооронд ажлын хэсэг дотоод хяналт- шалгалт үнэлгээг хийлээ.
Уг хяналт шалгалт нь Шүүхийн ерөнхий зөвлөлөөс батлагдсан заавар дүрэм журмын хэрэгжилтийн явц болон хэргийн хөдөлгөөний удирдлагад хяналт, шалгалт, үнэлгээ хийх, илэрсэн зөрчлийг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, Шүүхийн захиргаа үйлчилгээний ажилтануудын мэдлэгийн түвшинг тогтоох, дээшлүүлэх зорилготой юм.
Дотоод хяналт шалгалт хийх ажлын хэсэгт Шүүхийн захиргаа, үйлчилгээний ажилтануудын хууль эрх зүйн мэдлэгийн түвшин тогтоох /Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Д.Баттулга/ хэргийн хөдөлгөөнийг удирдах талаар /шүүгч Ц.Урангуа/ Шүүхийн ерөнхий зөвлөлөөс батлагдсан дүрэм журмын хэрэгжилт, Ажлын байрны эмх цэгц /тамгын газрын дарга Э.Энхтүвшин/-ийг удирдамжийн дагуу шалгасан байна.