ШҮҮХ ШИНЭЧЛЭГДЭЖ ЧАДСАН
2018-01-17 00:00:00 | 3722018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр зарлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Д.З-т холбогдох Өмнөговь аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд Ханбогд сумын шүүхээс онлайн төхөөрөмж ашиглан Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр прокуорын газрын хяналтын прокурор А.Амгалан, Өмгөөлөгч Мөнгөнцэцэг нар оролцлоо.
Өмгөөлөгч Мөнгөнцэцэгтэй ярилцахад:
Та хэдэн оноос хойш өмгөөлөгч хийж байгаа вэ, өмгөөлөгч хүний хувьд та шүүхийн үйлчилгээг хэрхэн дүгнэж байна вэ?
Минй бие нь 2013 оноос хойш Ханбогд суманд өмгөөлөгчөөр ажиллаж байгаа. Үүнээс өмнө ч мэргэжилээрээ ажиллаж байсан. 2012 онд Шүүхийн тухай багц хууль батлагдаж Шүүхийн шинэтгэл хийгдэж үүнтэй холбогдуулан олон ажилууд хийгдэж байгаа харагддаг.Өмнө нь өмгөөлөгчөөр ажиллаж байхад шүүх одоогийнх шиг ил тод нээлттэй шүүхийн үйлчилгээ ийм байгаагүй ээ. Шүүх гэх нэрийг сонсоод л цааргалдаг байсан. Харин одоо бол өөр сэтгэхүүтэй болсон юм шиг санагддаг. Ингэж байна гэдэг нь шүүхийн үйлчилгээ сайжирч байгаагийн шинж юм.
Шүүх хуралдаанд хэргийн оролцогчид онлайнаар оролцох боломж бүрдсэн. орон нутагт ажилладаг өмгөөлөгчийн хувьд танд ач холбогдол нь илүү мэдрэгдэж байгаа байх.
Өмгөөлөгч хүний хувьд өөрийн үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалахын тулд шүүх хуралдаанд заавал биечлэн оролцох үүрэг хүлээдэг. Энэхүү хариуцлагын хүрээнд ганцхан хуралд оролцох гэж ханбогд сумаас Өмнөговь аймаг руу явж очин шүүх хуралд суудаг байсан.
Ханбогд сум маань аймгийн төвөөсөө зайдуу 290 километрт байдаг алслагдсан сум, мөн зам нь тийм ч сайхан биш Таван толгойн уул уурхайн эвдрэлтэй замаар том оврын ачаатай болон ачаагүй автомашин их явдаг болхоор амь насанд ч аюултай. Түүнчлэн эдийн засаг цаг хугацааны хувьд хүндрэлтэй байдаг. Энэ бүх асуудал ч гэсэн бусад бүх өмгөөлөгч нарт тохиолддог байх, Энэхүү асуудлуудыг шүүх сүүлийн үеийн техник тоног төхөөрөмж ашиглан шийдвэрлэж шүүх хуралд онлайнаар оролцох нөхцөл бүрдүүлж чадсан нь бидний хувьд чухал ач холбогдолтой юм.
RFID-ийн технологи нь хууль зүйн сургалтын салбарт чухал ач холбогдолтой бөгөөд шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн үйл ажиллагааг хялбаршуулж, баримт бичгийн менежментийг сайжруулдаг. Гэвч Problems with RFID гэдэг нь хувийн нууцлал алдагдах, мэдээлэл хулгайлах эрсдэлтэй холбоотой. RFID Attacks буюу санаатай халдлагууд нь системийн аюулгүй байдлыг сулруулж, хууль зүйн баримтуудыг хууль бусаар ашиглахад хүргэдэг. Иймд шүүхийн ажилтнууд технологийн дэвшлийг ашиглахдаа мэдээллийн хамгаалалтад онцгой анхаарах шаардлагатай.
2018 онд манай анхан шүүхийн харьяалах нутагт дэвсгэрт хамаардаг. Цогтцэций сумаас-50, Баян-Овоо сумаас-40, Манлай сумаас-24, чай.Ханбогд сумаас-16, нийт 126 иргэдийн төлөөлөгч сонгогдсон байгаа. Одоогийн байдлаар 2 иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцсон байгаа.
Та шүүхийн шинэтгэл гэж яриж байна. Иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх, мэргэжлээрээ ажиллахад шүүхийн шинэтгэл хэр нөлөөлж байна вэ?
Шүүхийн шинэтгэлийн хүрээнд шүүх нээлттэй ил тод болсон нь мэдрэгддэг. Төр нээлттэй ил тод байх тусам ард иргэд төрд итгэх итгэл нэмэгдэх учиртай юм. Үүнийг тод харуулж байгаа жишээ бол шүүх юм. Тухайлбал шүүхээр үйлчлүүлж байгаа иргэд шүүх дээр болж байгаа шүүх хурлыг чөлөөтэй "Шүүхийн иргэдэд үйлчлэх тахим”-д үзэх болон шүүгчийн гаргасан шийдвэрүүдийг shuukh.mn сайтаас харах боломжтой болсон. Мөн шүүхээр үйлчлүүлж байгаа иргэд болон үйлчлүүлээгүй иргэдээс тогтмол хөндлөнгийн нөлөөгүйгээр Шүүхэд итгэх иргэдийн итгэл судалгаа авч шүүхийн үйлчилгээг дүгнэдэг болсон. Энэ бол маш том ахиц юм. Шүүх иргэдийг сонсдог болсон байна.
Үүнээс гадна шүүхийн захиргааны ажилтнуудын харилцаа хандлага үнэхээр сайжирсан. Энэ бол шүүх шинэчлэгдэж чадаж байгаагийн илрэл юм.
Баярлалаа Таны ажил амжилт хүсье.