-1

ИРГЭДЭЭС САНАЛ АСУУЛГЫН СУДАЛГАА АВЛАА.

2018-01-18 00:00:00    |   126

ШЕЗ-ийн даргын 2017 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 65 дугаартай тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу Монгол Улсын нийт шүүхийн хэмжээнд "Шүүхэд итгэх иргэдийн итгэл” санал асуулга авах ажлыг 2018 оны 01 дүгээр сарын 15-18-ны хороонд хоёр дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.

Тухайн санал асуулагт хэрэг маргаанаа тухайн шүүхээр үйлчлүүлж байсан 25 иргэдээс мөн тухайн шүүхийн зарим харьяа орон нутгийн засаг захиргааны нэгжийн шүүхээр үйлчлүүлж байгаагүй 25 иргэдээс санамсаргүй түүврийн аргаар сонголт хийн санал асуулга авлаа.

Санал асуулгын судалгааг авахдаа хөндлөнгийн нөлөөгүй, хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэх боломжоор ханган Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирсэн санал асуулгын хуудасыг бөглүүлж битүүмжилсэн дугтуйнд хийлгэн дүнг нэгтгүүлэхээр ШЕЗ-н хэвлэл мэдээллэл, олон нийттэй харилцах хэлтэст хүргүүллээ.

. . .