“Хууль сурталчлах аяны хүрээнд”
2018-01-26 00:00:00 | 126Тус шүүхээс Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Ханбогд сумын ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчдын дунд "Хууль сурталчилах өдөрлөг” зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр тус Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэг "Зөрчлийн тухай хуулийн ойлголт”, "Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр, Шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ц.Гантуяа "Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ” сэдвээр тус тус мэдээлэл хийж, сэдвийн хүрээнд асуулт, хариултын "АХА” тэмцээн зохион байгуулжээ.
Тэмцээнд хууль, эрх зүйн мэдлэгээрээ хамт олноо манлайлж "Тэргүүн байр”-нд 10б ангийн сурагч Ш.Энхтуяа, "Дэд байр”-нд 12в ангийн сурагч Э.Даш, "Тусгай байр”-нд 12а ангийн сурагч М.Отгонцэцэг нар эхний 3 байр эзэлж, Ханбогд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ш.Эрдэнэжаргал "ТАЛАРХАЛ”, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшууллаа.
. . .