“Хуульчийн про боно-2019” өдөрлөг зохион байгуулав.
2019-05-01 00:00:00 | 161Монголын Хуульчдын холбоо нь гишүүн хуульчдынхаа сайн дурын оролцоо, идэвх санаачилгад тулгуурлан нийтийн тусын тулд болоод нийгмийн эмзэг хэсгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үнэ төлбөргүйгээр төлөөлөн хамгаалах, хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дэмжих, хууль тогтоомжийг боловсронгуй болгохтой холбоотой үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлдэг бөгөөд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар жил бүрийн тавдугаар сарын 01-ний өдрийг "Хуульчийн про боно өдөр” болгон зарлаж, Монгол орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэний дагуу Ханбогд сумын Галба талбай дээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх зохион байгууллаа.
Тус өдөрлөгт Ханбогд суманд үйл ажиллагаа явуулдаг хуулийн бүх байгууллага болох Сум дундын прокурорын газар, Ханбогд сум дахь цагдаагийн тасаг, Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгчид, Монголын нотариатын танхимын нотариатч, Ханбогд сумын ЗДТГ, ИТХ, Гэмт хэргээс урьчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран оролцож иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар танилцуулга хийн брошюр, гарын авлага тараан хууль эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өглөө.
Хуульчдын холбооны гишүүд нь хуульчийн хувьд бусдаас хөлс авахгүйгээр нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн туслалцаа, иргэний эрх зүйн боловсролыг дэмжих үйл ажиллагааг сурталчлах зорилготой энэхүү арга хэмжээ нь жил бүр уламжлал болон явагдах юм.