Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Өмнөговь аймгийн Цогтцэций суманд нүүдэллэн ажиллаа.
2019-05-02 00:00:00 | 139Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 33 дугаар зүйлд: Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг олон нийтэд мэдээллэх, тайлбарлан таниулах, талуудыг эвлэрэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг ажлыг тухайн шүүхийн тамгын газар болон төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоо, эвлэрүүлэн зуучлагч хэн аль нь хэрэгжүүлэх зорилгын хүрээнд дараах ажлыг зохион байгууллаа.
Цогтцэций сумын ЗДТГазраас ирсэн “Сум хөгжүүлэх сангийн” зээлтэй холбогдуулан 10 өргөдөл ирүүлсэнийг хүлээн авч ажиллагаа хийн, уригдсан талуудын хүсэлтийн дагуу тухайн иргэдийн оршин суугаа нутаг дэвсгэрт Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Э.Эрдэнэтуяа 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр тус сумын ЗДТГ-ийн нийгмийн ажилтан Б.Атарсүрэнгийн ажлын өрөөнд эвлэрүүлэн зуучлах ажиллагааг амжилттай явуулан 8 өргөдөлд эвлэрлийн гэрээ байгуулан ажилласан байна.
Түүнчлэн эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийг сурталчлан таниулж, иргэдэд шүүхийн үйл ажиллагааг нээлттэй ил тод, түргэн шуурхай үйлчлэн талуудын сайн дурын үндсэн дээр хэрэгжүүлж ажиллалаа.