Сурагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуулав.
2019-12-19 00:00:00 | 125Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх болон Сум дундын прокурорын газартай хамтран “Хүний эрхийн өдөр”-ийн хүрээнд ерөнхий боловсролын II сургуулийн 6-12 дугаар ангийн сурагчдын дунд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгууллаа.
Тус сургалтыг Ерөнхий шүүгчийн туслах А.Аззаяа “Хүүхдийн эрх” сэдвээр, Хяналтын прокурор Д.Ганчимэг “Харилцаа, хандлага ба гэмт хэрэг, зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр сургалт орлоо. Сэдвийн хүрээнд сурагчдын дунд асуулт, хариултын “АХА” тэмцээн зохион байгуулсан бөгөөд анги хамт олноо манлайлан 12а ангийн сурагч А.Ундармаа тэргүүн байр, С.Нэргүй дэд байр эзлэн Өргөмжлөл мөнгөн шагналаар шагнуулав.
. . .