-1

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны үйл ажиллагааны жилийн эцсийн тайланг хэлэлцлээ.

2019-12-27 00:00:00    |   121

Шүүхийн захиргааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-д "Шүүхийн тамгын газрын дарга үйл ажиллагаагаа хариуцан тайлагнана.” гэж заасны дагуу Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны тайланг тамгын газрын дарга Н.Баяржаргал, 2019 оны шүүн таслах ажиллагааны тайланг шүүгчийн туслах Х.Ууганбат нар шүүгч, захиргааны ажилтнуудад бүтэн жилийн тайлангаа 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр танилцууллаа.

Тус хуралдаанаар шүүхийн тамгын газар бүтэн жилд хийсэн ажлуудаа танилцуулан шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд тайлантай холбогдуулан санал хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд гаргасан санал хүсэлтийг тамгын газрын 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгахаар батлав.

. . .