-1

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн ажлын хэсэг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн тамгын газрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийлээ.

2020-01-08 00:00:00    |   118

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн В.Оюумаагаар ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн тамгын газрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ үнэлгээ хийлээ.

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн дарга С.Билгүүн, Мэдээллийн технологийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Амарсанаа, Шүүгчийн хүний нөөц хариуцсан референт Ж.Өнөрбаяр, Эрүүгийн хэргийн хөдөлгөөн хариуцсан референт Ц.Амарсанаа, Иргэний хэргийн хөдөлгөөн хариуцсан референт Х.Билгүнзаяа, судлаач-архивч Э.Марал нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Өмнөговь аймгийн Ханбогд сум даь Сум дундын шүүхэд 2020 оны 1 дүгээр сарын 08-нд хүрэлцэн ирж ажиллаа.

Ажлын хэсэг нь Шүүхийн захиргааны үйл ажиллагааг удирдах, шүүгчийн хараат бус байдлыг хангаж хамгаалах, шүүхийн хүний нөөцийг удирдах болон төсөв санхүү, дэд бүтцийг удирдах, шүүхийн нээлттэй ил тод байдлыг хангах, олон нийттэй харилцах чиглэлээр хяналт-шинжилгээ хийж, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын санал хүсэлтийг сонсон цаашид хэрэгжүүлэх ажлын талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа.

. . .