Шүүх дэх иргэдийн төлөөлөгчийн оролцооны талаар сургалт зохион байгууллаа.
2020-01-16 00:00:00 | 122Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 23-ний өдрийн 120 дугаар тогтоолоор Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2020 онд эрүү, иргэний хэргийн шүүх хуралдаанд оролцох нийт 119 иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтыг батлагдсан бөгөөд Өмнөговь аймгийн Ханбогд сумаас сонгогдсон нийт 30 шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Ханбогд сумын Засаг даргын тамгын газрын “Иргэний танхим”-д сургалт зохион байгууллаа.
Тус сургалтаар “Шүүх дэх иргэдийн төлөөлөгчийн оролцоо” сэдвээр тус шүүхийн тамгын газрын дарга Н.Баяржаргал, Шүүх хуралдаанд оролцох үед эдлэх эрх, хүлээх үүрэг хариуцлага, шүүх хуралдааны дэгийн талаар шүүгчийн туслах Х.Ууганбат нар зохион байгуулан иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд тангараг өргөх тухай видео танилцуулга хийж мөн БАТЛАМЖ гардууллаа.