-1

Цагдаагийн тасагтай уулзалт зохион байгуулав.

2020-01-22 00:00:00    |   124

Хууль зүй дотоод хэргийн сайд, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын 2016 оны А/40, 113 тоот хамтарсан тушаалаар баталсан "Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам”-ын хэрэгжилтийг хангах, зорилгоор Шүүхийн тамгын газрын дарга Н.Баяржаргал, Цагдаагийн тасгийн дарга дэд хурандаа Ц.Өлзийбаатар, шүүх шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсгийн ахлах байцаагч Ц.Ганбаатар, цагдаагийн ахлах ахлагч Ц.Чулуун-Эрдэнэ, дэд ахлагч Б.Цэрэнчимэд  нар оролцлоо.

Тус  уулзалтаар 2020 оны хамтран ажиллах төлөвлөгөөнд тусгах саналуудаа хэлэлцэж мөн яллагдагчийг хуяглан хүргэх, албадан ирүүлэх, эрэн сурвалжлах ажиллагааны талаарх санал бодлоо солицон тулгамдаж байгаа асуудлуудаа харилцан ярилцаж шийдвэрлэлээ.

. . .