-1

СУРГАЛТ МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ.

2020-04-20 00:00:00    |   125

Шүүхийн үйлчилгээг иргэдэд нээлттэй ил тод байх, үйл ажилгааны талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх, шүүхэд нэхэмжлэл гаргах, мэдүүлэх эрхийг сурталчлах, Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг олон нийтэд таниулах иргэдийг хэрэг маргаанаа эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар шийдвэрлүүлэх хандлагыг нэмэгдүүлэх зорилгоор

Ханбогд сумын Хас банкны зээлийн эдийн засагч нарт 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ц.Гантуяа, Эвлэрүүлэн зуучлагч Н.Оюун-Эрдэнэ нар Шүүхэд мэдүүлэх эрх, нэхэмжлэл хэрхэн гаргах, шүүх болон эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд төлөөлөх эрх, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны ач холбогдол зэрэг сэдвүүдээр сургалт мэдээлэл хийлээ.

. . .