-1

Шүүх хуралдааны танхимд шүүгч, шүүхийн захиргааны ажилтан орох гарах тусгай хаалга гаргалаа.

2020-04-22 00:00:00    |   131

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын 2016 оны А/40, 113 дугаар хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралтын дагуу шүүгч, шүүх бүрэлдэхүүний аюулгүй байдлыг хангах чиглэлээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч, шүүхийн захиргааны ажилтан орох гаргах тусгай хаалгатай боллоо.

            Ингэснээр шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцлийг бүрдүүлэх шүүх, шүүхийн барилга байгууламжийн аюулгүй байдлыг хангах, хамгаалахшүүх хуралдааны журам сахиулах, шүүгч, шүүх бүрэлдэхүүний  аюулгүй байдлыг хангагдах юм.

Орох гарах тусгай хаалгыг дотоод нөөц бололцоогоо ашиглан шүүхийн захиргааны ажилтан Г.Эрдэнэбат, Д.Жаргалсайхан, Ш.Эрдэнэчимэг нар хийж гүйцэтгэсэн.

. . .