-1

СУРГАЛТ МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ.

2020-05-11 00:00:00    |   40

Шүүхийн үйлчилгээг иргэдэд нээлттэй ил тод байх, үйл ажилгааны талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх, шүүхэд нэхэмжлэл гаргах, мэдүүлэх эрхийг сурталчлах, Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг олон нийтэд таниулах иргэдийг хэрэг маргаанаа эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар шийдвэрлүүлэх хандлагыг нэмэгдүүлэх зорилгоор

Ханбогд сумын Хас банк, Төрийн банк, Капитрон банк, Голомт банк, Хаан банкнуудын эрхлэгч, зээлийн эдийн засагч нарт 2020 оны 05 дугаар сарын 09-нд  Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ц.Гантуяа, Эвлэрүүлэн зуучлагч Н.Оюун-Эрдэнэ нар шүүхэд мэдүүлэх эрх, нэхэмжлэл хэрхэн гаргах, шүүх болон эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд төлөөлөх эрх, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны давуу тал, ач холбогдол зэрэг сэдвүүдээр сургалт мэдээлэл хийлээ.

. . .