-1

Цогтцэций суманд нүүдлэн ажиллаа.

2020-05-25 00:00:00    |   162

          Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 23-ний өдрийн 120 дугаар тогтоолоор  Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2020 онд эрүү, иргэний хэргийн шүүх хуралдаанд оролцох нийт 119 иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтыг батлагдсан бөгөөд Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас сонгогдсон нийт 31  шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Цогтцэций сумын “Соёлын төв”-д сургалт зохион байгууллаа.

Тус сургалтаар “Шүүх дэх иргэдийн төлөөлөгчийн оролцоо” сэдвээр шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг, “Шүүхэд нэхэмжлэл хүлээн авах ба татгалзах үндэслэл” сэдвээр шүүгчийн туслах Х.Ууганбат, “Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны тухай ойлголт” сэдвээр шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Н.Оюун-Эрдэнэ нар сургалт зохион байгуулж, иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд тангараг өргөх тухай видео танилцуулга хийж мөн БАТЛАМЖ гардууллаа.

          Мөн эвлэрүүлэн зуучлах ажиллагааны үйл нөлөөг сайжруулахаар Цогтцэций  сумаас эвлэрүүлэн зуучлалд хандаж гаргасан өргөдлүүдэд ажиллагаа явуулж, 10 өргөдөлд эвлэрэл амжилттай болж, эвлэрлийн гэрээ байгуулж, иргэдийн асуусан, асуултад хариулт өгч  зөвлөгөө мэдээлэл өгч ажилласан байна.

. . .