Шинэ суудлын авто машинтай боллоо.
2020-05-25 00:00:00 | 167Зуны эхэн сарын шинийн 3-ны билэгт сайн өдөр Ханбогд сумын ЗДТГ-аас орон нутгийн хөрөнгө оруулалтаар ГХУСХЗохицуулах ажлын хүрээнд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн тамгын газарт Nissan advan маркын авто машиныг Шүүхийн тамгын газрын даргад Н.Баяржаргалд сумын Иргэдийн хурлын дарга М.Цэвээнравдан, Засаг дарга Э.Эрдэнэжаргал холбогдох албаны хүмүүс гардуулан өглөө. Шүүхэд мэдүүлэх эрхийг сурталчилан таниулах, түргэн шуурхай үйлчлэх, шүүхийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд нь амжилт хүслээ.
. . .