2019 онд шийдвэрлэгдсэн Эрүүгийн болон зөрчлийн хэргийг шилжүүлэв.
2020-05-29 00:00:00 | 148Улсын Ерөнхий Прокурор, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга, Хууль Зүй, Дотоод Хэргийн сайдын хамтарсан 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/18, 34, А/31 дугаартай тушаалаар батлагдсан “Эрүүгийн болон Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд холбогдох баримтыг архивт хадгалах” зааврын дагуу тус шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн 183 хэрэг, зөрчлийн 253 хэрэг, эрх зүйн акт 6 ботийг Өмнөговь аймгийн Прокурорын газрын Эрүүгийн хэргийн салбар архивт 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр баримт үйлдэн шилжүүлэв.
Мөн байнга хадгалах 4 эрүүгийн хэрэг, эрх зүйн акт 5 ботийг Өмнөговь аймаг дахь шүүхийн тамгын газарт хүлээлгэн өгөв.
. . .