-1

СУМ ДУНДЫН 16 ДУГААР ШҮҮХ ХАРЬЯА СУМДААР ЯВЖ НҮҮДЭЛЛЭН АЖИЛЛАЛАА.

2015-03-07 00:00:00    |   110

Сум дундын 16 дугаар шүүхийн ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Д.Баттулга, шүүгчийн туслах Н.Энхтөр, эвлэрүүлэн зуучлагч Э.Эрдэнэтуяа, жолооч Нарантогтох, Тахарын албаны туслах тахар Т.Амарбаатар нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг "Шүүх нүүдэллэн ажиллах” төлөвлөгөөний дагуу, Сум дундын 16 дугаар шүүхийн харьяа сумд болох Баян-Овоо, Цогтцэций, Манлай сумдаар 2015 оны 03 сарын 2 өдрөөс 6-ны өдрийг хүртэл амжилттай ажиллаад ирлээ.

 

 

Энэ хугаацаан нийт 3 нэхэмжлэл, 2 гүйцэтгэх хуудас олгох тухай хүсэлт хүлээн авч, 4 иргэний хэргийн 8 гэрч асууж, эвлэрүүлэн зуучлалын ажиллагааны журмаар 4 иргэний хэрэг маргааны шийдвэрлэсэн байна. Мөн сумдын ЗДТГ-ийн эрх зүйн танхимд шүүхийн шүүн таслах ажиллагаа болон эвлэрүүлэн зуучлах ажиллагаа, Иргэдийн төлөөлөгчдын эрх зүйн байдлын хуулийн талаар мэдээлэл хийж, Сумын иргэдэд хууль эрх зүйн зөвлөгөө өгч, нэхэмжлэлийн загвар, гарын авлага, брошур, плакатыг тараалаа.

 

. . .