-1

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуунаар ахлуулсан Хяналт шалгалт үнэлгээний ажлын хэсэг Сум дундын 16 дугаар шүүхэд ажиллаж байна.

2015-03-09 00:00:00    |   117

2015 оны 3 дугаар сарын 9-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун, Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн дарга Н.Ганбаатар, Хүний нөөцийн хэлтсийн дарга Б.Энхболд, Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн референт Г.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын 16 дугаар шүүхэд ажиллаж байна. Тус ажлын хэсэг шүүхийн тамгын газрын албан бичиг, дотоод үйл ажиллагаа, хууль тогтоомж, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан дүрэм журам зааврын хэрэгжилтэнд, хяналт, шинжилгээ-үнэлгээ хийж, шүүгч, ажилтны саналыг сонсож мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө.

Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун нь сумын засаг дарга болон байгууллагын дарга, эрхлэгч нартай уулзалт зохион байгуулж Шүүхийн ерөнхий зөвлөлийн бодлого, шүүхийн шинэчлэлийн талаар мэдээлэл хийлээ.

 

. . .