Шүүхэд баярлалаа
2020-12-08 00:00:00 | 143
Б.Даваадорж: Шүүх хуралдаанд онлайнаар оролцуулах боломжоор хангасан Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газарт баярлалаа.
Шүүх хуралдаанд онлайнаар оролцоход ямар санагдсан бэ, хүндрэл бэрхшээлтэй санагдсан уу?
Миний хувьд Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр товлогдсон шүүх хуралд оролцох байсан. Цар тахал гарсан энэ үед Хөвсгөл аймаг руу явах боломжгүй, Ханбогд сум Хайрхан баг Цагаан хад гэх газар ажил хөдөлмөр эрхэлдэг тул шүүх хуралдаанд биечилж оролцохгүйгээр онлайнаар оролцох хүсэлт гаргасан. Шүүх хуралдаанд онлайнаар оролцуулах боломжоор хангаж өгсөн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газарт баярлалаа. Техник технологийн хувьд ямар ч асуудалгүй бэлтгэл ажлыг маш сайн хангасан байсан.
Та урьд нь шүүх хуралдаанд оролцож байсан уу, Шүүх хуралдаанд онлайнаар оролцоход давуу болон сул тал байсан уу?
Миний хувьд өмнө шүүх хуралдаанд оролцож байгаагүй. Ханбогд сумаас Хөвсгөл аймаг хүртэл маш хол, Монгол улсын урьд зүгээс хойд зүг рүү явахаар байсан. Цаг хугацаа, зардал, мөнгө хэмнэж байгаа газраасаа шүүх хуралдаанд оролцсондоо баяртай байна. Шүүх хуралдаанд онлайнаар оролцох нь олон давуу талтай санагдсан гэв.