-1

Эрүүгийн хэргийн хөдөлгөөний түр аргачлалыг Мөрдлөг болгон ажиллаж байна

2020-12-09 00:00:00    |   139

Эрүүгийн хэргийн хөдөлгөөний түр аргачлалыг

Мөрдлөг болгон ажиллаж байна

            Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 116 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад заасны дагуу Эрүүгийн хэргийн хөдөлгөөний түр аргачлалын 5.3.2-т /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгчийг биечлэн оролцуулах бөгөөд бусад оролцогч биечлэн оролцох хүсэлт гаргасан тохиолдолд тусгайлан тоноглосон өрөөнөөс дуу-дүрсний төхөөрөмж ашиглан цахимаар оролцуулна/ гэж заасныг мөрдлөг болгон улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч нарыг халдвар хамгааллын дэглэмийг баримтлан биечлэн оролцуулж, бусад хэргийн оролцогчийг тусгайлан тоноглосон өрөөнөөс дуу-дүрсний төхөөрөмж ашиглан цахимаар оролцуулан Эрүүгийн хэргийн хөдөлгөөний түр аргачлалыг шүүн таслах ажиллагаанд мөрдлөг болгон ажиллаж байна.

    

 

 

 

. . .