ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ АЖИЛЛАА
2021-01-27 00:00:00 | 137ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТАН СУРГАЛТ
ЗОХИОН БАЙГУУЛЖ АЖИЛЛАА
2020 оны 01 сарын 27 өдөр Ханбогд сум
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Албан тушаалтан хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ тухайн албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн албан тушаалыг хашиж байгаа хугацаандаа жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргана” гэж заасны дагуу эрх бүхий албан тушаалтан Х.Ууганбат нь 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 2020 онд “Хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах, анхаарах зарим асуудал” сэдэвт сургалтыг шүүгч, холбогдох зарим шүүхийн захиргааны ажилтнуудад зохион байгуулж ажиллаа.