-1

УЛСЫН ДЭЭД ШҮҮХЭЭС ЦАХИМ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

2021-02-04 00:00:00    |   129

УЛСЫН ДЭЭД ШҮҮХЭЭС ЦАХИМ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

 

                Монгол Улсын их хурал 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ болон дагалдах хуулиудад оруулсан нэмэлт өөрчлөлт бусад хуулиуд, Улсын хурлын бусад шийдвэрийн талаар цахим уулзалтыг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр  Улсын дээд шүүхээс зохион байгуулав.

                Цахим уулзалтад Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумдын Ерөнхий шүүгч, шүүгч нар оролцов.

               Уулзалтаар Монгол Улсын шүүхийн тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагаа, шүүгчид тавих болзол, шаардлага, шүүгчийн бүрэн эрх, эрх зүйн байдал, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлыг тодорхойлох, Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг тогтоохтой холбогдсон харилцааны талаарх өөрчлөлтийг харилцан ярилцан, санал бодлоо солилцлоо.

 

. . .