-1

ШҮҮХ, ПРОКУРОРЫН ГАЗАР ХАМТАРСАН УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2021-02-04 00:00:00    |   129

ШҮҮХ, ПРОКУРОРЫН ГАЗАР ХАМТАРСАН УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

 

        Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх, Сум дундын прокурорын газар хамтарсан уулзалт, зөвлөгөөнийг ерөнхий шүүгч Д.Баттулга удирдаж, шүүгч Г.Батмөнх, Г.Даваанаран, шүүхийн тамгын газрын дарга Н.Баяржаргал, ерөнхий прокурор Б.Энхмэнд, хяналтын прокурор В.Төгсбаяр, О.Батнасан, Б.Амармөрөн, туслах ажилтан О.Дэлгэр нарыг оролцуулан 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр зохион байгууллаа. COVID-19 цар тахалтай холбоотойгоор цаг үеийн тулгамдсан асуудлын талаар санал бодлоо солилцож, давж заалдах шатны шүүхээс хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцаасан болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан хэргийн шалтгаан нөхцөлийн талаар, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, хяналтын ажлын явц, үр дүнгийн талаар харилцан ярилцлаа.  

 

 

. . .