-1

Шүүхийн ахмадын холбооны цахим уулзалт зохион байгуулав.

2021-02-10 00:00:00    |   38

Шүүхийн ахмадын холбооны цахим уулзалт зохион байгуулав.

 

       Шүүхийн ахмадын холбооноос нийт шүүхийн тамгын газрууд  ахмадын холбооны салбар зөвлөлүүд гишүүдтэй цахим уулзалтыг  2021оны 02 дугаар 08-ны  өдөр зохион байгууллаа.

       Цахим уулзалтаар Шүүхийн ахмадын холбооны удирдах зөвлөлөөс гарсан шийдвэрүүд , 2020 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, татвар хураамж төвлөрүүлсэн байдал, зарцуулалт, 2021 онд хийх ажлын төлөвлөгөөг танилцуулж санал бодлоо солилцлоо.

      Мөн Төрийн дээд одон медаль, шүүхийн ерөнхий зөвлөлийн  шагналаар шагнагдсан  Ахмад шүүгч, ажилтны шагналыг  Шүүхийн ахмад холбооны удирдах зөвлөлийн гишүүн Д. Дамдин-Од  танилцуулж Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр дарга гардуулж, шагнагдсан ахмад ажилтнуудад эрүүл энх сайн сайхныг хүслээ.

 

  

. . .