“Эрүүгийн хуулийн хэрэглээ-2021”
2021-02-10 00:00:00 | 119“Эрүүгийн хуулийн хэрэглээ-2021”
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим, Ханнс Зайделийн сангийн ”Эрх зүйн боловсролын академи”-тай хамтран Эрүүгийн хуулийн хэрэглээ-2021” цахимаар зохион байгуулсан сургалтад 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Өмнөговь Аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Д.Баттулга, Шүүгч Г.Даваанаран, Шүүгч Г.Батмөнх нийт 3-н шүүгчийн бүрэлдэхүүнтэй оролцлоо.
Сургалтыг Олон улсын гэрээ болон Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хэрэн хянан шийдвэрлэх тухай хууль, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэглээ сэдвийн хүрээнд ”Эрүүгийн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт: Гэх мэтийн хөөн хэлэлцэх хугацаа, Үүрэг хүлээлгэх эрх хязгаарлах, хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ, Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн харилцаа”дэд сэдвүүдээр, Эрүүгийн хэргийн танхимынхан хууль хэрэглээний тулгамдсан асуудлын талаар шүүгчидтэй хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.