ХАРЬЯА СУМДЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДӨД ГАРЫН АВЛАГА БАТЛАМЖ ХҮРГҮҮЛЭВ
2021-02-16 00:00:00 | 126ХАРЬЯА СУМДЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДӨД ГАРЫН АВЛАГА БАТЛАМЖ ХҮРГҮҮЛЭВ
Монгол Улсад коронавирус /COVID-19/-ын халдвар бүртгэгдэж улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан сургалт, мэдээллийг хориглосон.
“Шүүхийн ерөнхий зөвлөл”-өөс шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтыг тухайн орон нутгийн сонгогчдын нэрсийн жагсаалтаас санамсаргүй сонголтын аргаар сонгодог. 2021 онд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүн таслах ажиллагаанд нийт 129 шүүхийн иргэдийн төлөөлөгч сонгогдсон байна.
Иймээс шүүхийн иргэдийн төлөөлөгчийн сургалт зохион байгуулах боломжгүй болсон тул Шүүхийн иргэдийн эрх зүйн байдал, иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцохын ач холбогдол, эрх, үүрэг хариуцлага, шүүх хуралдаанд хэрхэн орголцох талаарх гарын авлага, батламж зэргийг бэлтгэн шүүхийн шүүхийн иргэдийн төлөөлөгч нарын оршин суугаа газрын сум, багийн засаг дарга нараар дамжуулан хүргүүлж ажиллаа.
ХАРЬЯА СУМДЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДӨД ГАРЫН АВЛАГА БАТЛАМЖ ХҮРГҮҮЛЭВ.