ШҮҮХЭД БАЯРЛАЛАА
2021-02-23 00:00:00 | 128ШҮҮХЭД БАЯРЛАЛАА
Иргэн Н.Чулуу миний бие нь өөрийн өргөн авсан аав Намрайн улс төрийн хэрэгт хэлмэгдэгсдийн 40 сая төгрөгийн нөхөх олговрыг авах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд аав Дамба овогт Намсрайг 1937 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр улс төрийн хэрэгт баривчилж онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 дүгээр хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр 10 жил хорих ялаар шийтгэж хэргийг хянаад Дээд шүүхийн 1964 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 79 дугаар тогтоолоор цагаатгасан юм.
Миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, түргэн шуурхай шийдвэрлэсэн шүүгч Г.Батмөнх, шүүгчийн туслах Х.Ууганбат болон Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн хамт олондоо ажлын их амжилт, амьдралд нь аз жаргал, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж баярласнаа дахин илэрхийлж байна.