-1

ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БАТАЛЛАА

2021-03-18 00:00:00    |   135

ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН  ТӨЛӨВЛӨГӨӨ БАТАЛЛАА

 

         Төрийн албаны тухай хуульд заасны дагуу Байгууллагын 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг  Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Төсвийн Ерөнхийлөн захирагч, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн тамгын газрын дарга, төсвийн шууд захирагчийн төлөвлөгөөг хянан баталгаажуулсантай холбогдуулан  Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Шүүхийн тамгын газрын дарга Н.Баяржаргал шүүхийн захиргааны ажилтнуудын 2021 онд хэрэгжүүлэх гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталлаа.

        Төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2020 оны 100 дугаар тушаалын дагуу боловсруулсан бөгөөд 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогын  стратеги боловсруулах, шүүхийн тухай хууль, шүүх байгуулах тухай хууль холбогдох асуудлаар гарсан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах, Шүүх, шүүгчийн аюулгүй байдал, шүүгчийн хараат бус байдлыг хангаж, хамгаалах,   Шүүхийн захиргааны үйл ажиллагаанд чанарын удирдлагын стандарт нэвтрүүлэх,  мэдээлэл технологийн үйлчилгээг нэвтрүүлэх, шүүхийн нээлттэй ил тод байдлыг хангах,  олон нийттэй харилцах,  гэсэн арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан байна.

 

 

 

 

. . .