-1

ШҮҮХИЙН ДЭРГЭДЭХ БАРИМТ БИЧИГ НЯГТЛАН ШАЛГАХ КОМИСС /ББНШК/ ХУРАЛДАВ

2021-03-24 00:00:00    |   42

 

 

ШҮҮХИЙН ДЭРГЭДЭХ БАРИМТ БИЧИГ НЯГТЛАН ШАЛГАХ КОМИСС /ББНШК/ ХУРАЛДАВ

      Ханбогд сум дахь сум дундын  шүүхийн тамгын газрын  даргын 2021 оны 03 дугаар сарын 05 өдрийн А/04 тушаалаар батлагдсан шүүхийн дэргэдэх Баримт бичиг нягтлан шалгах комисс /ББНШК/  2021 оны 03 дугаар сарын 22-ний өдөр хуралдав.

       ББНШК-ийн хурлаар Улсын Ерөнхий прокурор, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хууль зүй, Дотоод хэргийн сайдын хамтарсан 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/18, 34, А/31 тушаалын дагуу 2020 онд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн түр болон байнга хадгалах хадгаламжийн нэгж, зөрчлийн хэргийн түр болон байнга хадгалах хадгаламжийн нэгжүүдийг бүртгэж холбогдох байгууллагуудын архивд хүлээлгэн өгөх асуудлыг хэлэлцэв.

       Шүүхийн Архивд 2020 онд шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн  138  хэрэг, зөрчлийн 131 хэрэг, шүүхээс гаргасан эрх зүйн актууд, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, бүртгэлийн дэвтрүүд хүлээн авсан бөгөөд Архивын журмын дагуу байнга, түр хадгалах хадгаламжийн нэгжийн бүртгэл үүсгэж Эрүүгийн төв  архивд журмын дагуу хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

 

 

. . .