-1

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТ ХИЙГДЭВ

2022-11-18 00:00:00    |   73

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 232 дугаартай тушаалаар байгуулагдсан Хяналт- шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны дарга Б.Хэрлэнчимэгээр ахлуулсан, Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн Хэргийн хөдөлгөөн хариуцсан референт Б.Батцэцэг, Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын албаны хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт хариуцсан референт Б.Наранцэцэг, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны Шүүхийн захиргааны хяналт, шалгалт хариуцсан, референт Г.Төрболд нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрүүдэд Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн тамгын газарт ажиллаа.

Ажлын хэсэг нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 43 дугаартай тогтоолоор батлагдсан "Шүүхийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийх" журмын дагуу "Шүүхийн бие даасан байдлыг хангах", “Шүүхийн хүний нөөцийг удирдах", " Шүүхийн хараат бус байдлыг хангах, шүүгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах", " Шүүхийн төсөв санхүү, дэд бүтцийг удирдах", "Мэдээллээр хангах", чиглэлээр шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, анхаарах асуудлыг тодорхойлж нэгдсэн дүнгийн хурлыг хийлээ.

 

 

 

 

 

. . .