ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ АЖИЛЛАГААГ ONLINE ХУРЛААР ХИЙЛЭЭ.
2016-01-13 00:00:00 | 149Өргөдөл гаргагч Т.Оюунцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Ц.Баярмаа болон уригдагч талаас Б.Баяраа, Д.Соёлоо нарын талуудын хүсэлтээр 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 15:00-16:00 цагийн хооронд ONLINE хурал хийлээ.
Тус хуралд өргөдөл гаргагч тал нь 290 км зам туулж ирэлгүйгээр Өмнөговь аймгийн шүүхийн хуралдааны тамхимаас, уригдагч тал нь Ханбогд сум дахь сум дундын шүүхийн хурлын танхимаас ONLINE төхөөрөмжөөр холбогдон уулзалтыг хийж иргэдийн цаг хугацаа болон санхүүгийн хувьд хэмнэлт гаргасан уулзалт боллоо.
Ингэж ONLINE төхөөрөмжөөр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа болон шүүх хурал хийх нь иргэдийн хувьд сэтгэл өндөртэйгээр хүлээн авч байгаа болно.
. . .