-1

3-Р ТОЙРГИЙН ТАХАРЫН АЛБАНЫ ХАНБОГД СУМ ДАХЬ ХЭСЭГТЭЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ БАТАЛЛАА.

2016-01-20 00:00:00    |   150

Хууль зүйн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хамтарсан тушаалаар баталсан "Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам”, Тахарын Ерөнхий газрын дарга, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга нарын хамтарсан "Зөвлөмж”-ийг хэрэгжүүлэх, орон нутаг дахь хоёр байгууллагын ажлын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор шүүхийн тамгын газрын дарга Э.Энхтүвшин, Ханбогд сум дахь Тахарын хэсгийн алба хаагчидтай ээлжит зөвлөгөөн зохион байгуулж "2016 оны Хамтран хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө”-г баталж гарын үсэг зурлаа.

 

Мөн тус зөвлөгөөнөөр хэд хэдэн тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхийн зэрэгцээ үймээн самуун, гал түймрийн үед хэрхэн ажиллах талаар үзүүлэх сургуулалтыг тогтмол эрчимжүүлж ажиллах талаар чиглэл өглөө.

. . .