-1

http://irgen.civilcourt.mn/ ПРОГРАМЫГ ИРГЭД АШИГЛАЖ ЭХЭЛЛЭЭ.

2016-03-16 00:00:00    |   123

"Иргэн 2014” нэгдсэн системийн нэмэлт ажил болох http://irgen.civilcourt.mn/програмыг шүүхийн үүдэнд байрлах дэлгэцийг ашиглан иргэд, хэргийн оролцогч нар хэрэгтэй мэдээ, мэдээллээ авах боломжтой боллоо.

Уг програмыгхэргийн оролцогчид интернетийн сүлжээг ашиглан irgen.civilcourt.mn хаягаар хандаж өөрийн кодоор нэвтрэн хэргийн талаар доорх мэдээллийг харах боломжтой юм. Үүнд:

·Хэргийн оролцогч иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэдэгдэх хуудас хүргэгдсэн эсэх;

·Хариуцагчид нэхэмжлэлийн хувийг хэзээ гардуулсан;

·Хариуцагч хариу тайлбар ирүүлсэн эсэх;

·Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа;

·Хэргийн оролцогчдоос хүсэлт гаргасан эсэх;

·Хэргийн оролцогчдоос нотлох баримт гаргасан эсэх;

·Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн эсэх;

·Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн эсэх;

·Шүүх хуралдаан товлогдсон эсэх;

·Хэргийн материалтай талууд танилцсан эсэх;

·Хэргийн оролцогчдод шүүх хуралдааны тов мэдэгдсэн эсэх;

·Шүүх хуралдаан дууссан буюу хойшилсон эсэх зэрэг мэдээллийг хэн нэгний туслалцаагүйгээр хүссэн газраасаа мэдэх болж байгаа юм.

 

Энэ нь иргэний шүүхийн нээлттэй үйл ажиллагааны нэг хэлбэр бөгөөд мэдээлэл лавлагааны ажилтан, шүүгчийн туслахын ажлын ачааллыг бууруулж, иргэдэд ойртсоноороо Монгол улсын шүүхийн мэдээллийн технологийн шинэчлэлийн бодит үр дүн юм.

. . .