-1

УР ЧАДВАРЫН ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2016-03-17 00:00:00    |   119

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн тамгын газраас тус шүүхэд ажиллаж байгаа шүүгчийн туслах, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, эвлэрүүлэн зуучлагч, мэдээллийн технологийн мэргэжилтэн нарын дунд ур чадварын түвшинг тогтоох, түүнийг дээшлүүлэх, зорилгоор 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр дараах төрлөөр шалгалт зохион байгууллаа.

Øхууль эрх зүйн мэдлэг шалгах 120 тест

Øсонсож бичих чадвар

Øхарж бичих чадвар

гэсэн дарааллаар нийт 2 цагийн хугацаанд авлаа.

Тус шалгалтыг авснаар тамгын газрын ажилтнуудын ажлын бүтээмж, урчадвар дээшлэхээс гадна алдсан тестүүд дээрээ дүгнэлт хийж ярилцаж, тамгын газрын дарга Э.Энхтүвшин арга зүйн зөвлөгөө өгч дээрх шалгалтыг улиралд нэг удаа авахаар төлөвлөлөө.

. . .