-1

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд ажиллав.

2018-03-19 00:00:00    |   122

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, Философийн ухааны доктор профессор Н.Лүндэндорж хяналт-шалгалтын ажлын хэсэг 2018 оны 03 дугар сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дунын шүүхэд айлчилж ажиллалаа.

Тус айлчиллаар шүүхийн тамгын газрын дарга Э.Энхтүвшин 2017 оны тайлангаа ШЕЗ-н дарга болон түүний ажлын хэсэгт танилцуулсан бөгөөд үүний дараа ШЕЗ-н дарга Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2017 оны ажлын тайлан мөн ШЕЗ-с 2018 онд зохион байгуулах гол зорилтуудыг шүүгч, шүүхийн тамгын газрын дарга, шүүхийн захиргааны ажилтнуудад танилцуулав.

Түүнчлэн энэхүү айлчиллаар Шүүгч, шүүхийн захиргааныажилтнуудын санал хүсэлтийг сонсон цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгахаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга мэдэгдсэн юм. Тус шүүхийн өдөр тутмын үйл ажиллагаатай танилцаж, шүүхээр үйлчлүүлсэн иргэдтэй уулзаж, санал сэтгэгдлийг нь сонслоо.

. . .