-1

Нээлттэй өдөрлөгт Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх оролцлоо.

2018-03-19 00:00:00    |   127

Өмнөговь аймгийн хэмжээнд 2018 оныг БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЖИЛ болгон зарласантай холбогдуулан 2018 оны 3дугаарсар 18-ны өдөр буюу амралтын өдөр нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж бүтээн байгуулалтын жилийн нээлтийг хийлээ.

Бүтээн байгуулалтын жилийн нээлтэнд зориулсан өдөрлөгт бүх төрийн байгууллагууд, уул уурхайн компаниуд оролцож иргэдэд нэг цэгийн үйлчилгээг үзүүллээ. Төрийн үйлчилгээг төдийлөн авч чаддаггүй уурхайн ажилчид, иргэд өдөрлөгт идэвхтэй оролцсон бөгөөд тус шүүхээс мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ц.Гантуяа, архив бичиг хэргийн эрхлэгч Д.Эрдэнэсувд, эвлэрүүлэн зуучлагч Э.Эрдэнэтуяа шүүхийн иргэдийн төлөөлөгч хариуцсан ажилтан Н.Чулуунчимэг нар оролцон иргэдэд мэдээлэл өгч сонирхсон асуултад нь хариулан төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж ажиллалаа.

. . .